Чингэлтэй дүүргийн хүүхдийн амбулаторит утсаар цаг авах боломж бүрдлээ

Хүүхдийн амбулатори нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, чирэгдэл, хүлээгдлийг бууруулахад онцгой анхааран ажиллаж байна.

Хүлээгдлийг бууруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчид ажлын өдөр 14.00-16.00 цагийн хооронд “357069” дугаарын утсаар цахим бүртгэлийн ажилтантай холбогдон үйлчлүүлэх кабинетийн цаг авах боломжтой болсон. Утсаар цаг авсан тохиолдолд үзүүлэх цагаасаа 20 минутын өмнө Хүүхдийн амбулаторит хүрэлцэн ирж үзлэгийн цагаа баталгаажуулах шаардлагатайг анхаарна уу.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …