Нигерийн цэргийн онгоцны албан хаагчид алдаа гаргаж дүрвэгсдийн зүүн хойд хэсэгт байрлах хуаранруу бөмбөгджээ. Тус бөмбөгдөлтийн улмаас 52 хүн амиа насаа алдаж, олон арван хүн гэмтжээ.Улаан загалмайн тусламжийн байгуулгын хэлснээр тэдний ажилчидын зургаан амь насаа алджээ.Түүнчлэн MSF тусламжийн агентлагийн мэдээлснээр гэмтэж бэртсэн 200 гаруй хүмүүсийг эмнэлэгийн тусламж үзүүлэхээр шилжүүлэв гэж мэдээлсэн байна.
Ерөнхийлөгч Muhammadu Buhari, Boko Haram дайчидтай тэмцэж байна. Иймээс тайван байхыг уриалжээ.Тус халдлага нь Камерун хилийн ойролцоо болсон байна.Нигер улсын цэргийн арми анх удаа ийм алдаа гаргасан гэж хүлээн зөвшөөрчээ.
Улаан загалмайн хэвлэлийн төлөөлөгч Александр Матижевик хэлэхдээ “Манай ажилтнууд мягмар гарагаас сайн дураараа мянга мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, шархадсан хүмүүст хоол хүнс хүргэж өгсөн гэж мэдэгдсэн байна.
Г.Нараа