Удирдлагийн академиас санаачлан олон нийтэд зориулан нээлттэй лекцийг цувралаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр болох нээлттэй лекцийг Монгол улсын Гавьяат багш, Удирдлагын академийн профессор Т.Лхагваа “Тусгаар тогтнолын нууц: уламжлал, төлөв хандлага” сэдвээр уншина.
Лекц 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цагт Удирдлагын академийн хичээлийн төв байрны 301 тоот лекцийн танхимд болно.
Иргэд, олон нийт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70132135, 91055262 утсаар лавлана уу.