Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг саяхан Хавайд эдлэн газар худалдан авжээ. Энэ талаар хэвлэл мэдээлэл болон олон нийт сайн, муугаар ярьж байсан бөгөөд тэрээр энэ асуудлын талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа эцэслэн мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр “Би Хавайн газар нутаг тэндхийн зэрлэг амьтад, байгалийн өнгө төрхийг хадгалахыг хүссэн юм. Түүнээс биш өөрийн ашиг сонирхолын үүднээс авсан зүйл байхгүй. Хавайн газар нутаг бол тэдний өмч тиймээс тэд хүсвэл газар нутгаа надаас авах эрхтэй” гэсэн байна. Хавайд газар нутаг авсан нь ан амьтдыг өсгөн үржүүлэх, ховор, нэн ховор төрлийн ургамалыг хамгаалах, ургуулахад зориулсан гэдгээ ч мөн мэдэгдсэн байна.
Мөн тэрээр Хавайн сургуулиуд болон эрдэмтэн, профессоруудтай удаан хугацааны турш тэдний түүх соёл, байгалийн асуудлаар ажиллаж байгаа гэсэн бөгөөд цаашдаа ч энэ асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлжээ. Марк Зукерберг хэлэхдээ “Би Хавайд хайртай манай гэр бүл ч тус улсыг хүндэтгэн хайрладаг” гэжээ.