“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд шилжиж магадгүй байна

 

       УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсан асуудлыг шалгах, төрийн мэдэлд буцаах нь зөв гэсэн ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын удирдах зөвлөл “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчилсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг авч хэлэлцсэн юм. Мөн өчигдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд уг ажлын хэсгийг ажлаа яаравчлуулж, УИХ-д ойрын хугацаанд танилцуулах чиглэл өгсөн. Харин энэхүү ажлын хэсгийн дүгнэлт бэлэн болсон бөгөөд эрх баригчдийн зүгээс энэ асуудалд санал нэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. Ингэвэл “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд шилжих юм.

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …