Хамгийн баян 8 хүн болон 3.6 тэрбум хүний хөрөнгийн хэмжээ тэнцүү

Дэлхийн хамгийн баян найман хүн дэлхийн 3.6 тэрбум хүнийхээс илүү их хөрөнгөтэй байна гэж олон улсын буяны байгууллагуудын холбоо болох “Oxfam”мэдэгдлээ

Тус байгууллагын мэдэгдэлд “бид нарийвчилсан мэдээлэлд тулгуурлан энэ тооцоог гаргасан. Баян, ядуугийн ялгаа бодож байснаас илүү их зөрүүтэй байна” гэжээ.

Давос хотод Дэлхийн эдийн засгийн форум эхлэх гэж байгаатай холбогдуулан “Oxfam” судалгааны тайлангаа танилцуулсан байна.

Дэлхийн хамгийн баян 8 тэрбумтан

  1. Билл Гейтс /АНУ/: “Microsoft” компанийг хамтран үүсгэн байгуулагч /75 тэрбум долларын хөрөнгөтэй/
  2. Амансио Ортега (Испани): “Zara”брэндийг үүсгэн байгуулагч бөгөөд “Inditex” компанийг  эзэмшигч (67 тэрбум доллар)
  3.  Уоррен Баффет (АНУ): “Berkshire Hathaway” компанийн  хамгийн том хувьцаа эзэмшигч нь (60.8 тэрбум доллар)
  4. Карлос Слим Хелу (Мексик): “Grupo Carso” компанийн эзэн (50 тэрбум доллар)
  5. Жефф Безос (АНУ): “Амазон” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал (45.2 тэрбум доллар)
  6. Марк Цукерберг (АНУ): “Facebook” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал (44.6 тэрбум доллар)
  7. Ларри Эллисон (АНУ): “Oracle” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал (43.6 тэрбум доллар)
  8. Майкл Блумберг (АНУ): “Bloomberg LP” компанийн эзэн (40 тэрбум доллар)

Oxfam” байгууллага өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дээрхтэй адил тайланг гаргаж байсан юм. Тус байгууллагын 2016 оны тайланд “дэлхийн хамгийн баян 62 хүн дэлхийн нийт хүн амын тал хувиас илүү баян байна” гэсэн байв.

Энэ тоо 2017 онд ердөө найм болж буурчээ. “Oxfam” тайлбарлахдаа “энэ оны тайланг илүү баттай, үнэн зөв мэдээлэлд тулгуурлан гаргасан” гэжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын нэг хувийг эзлэх баячууд нь бусад бүх хүний хөрөнгийг нийлүүлснээс илүү их хөрөнгө чинээтэй байна.

Дэлхийн хамгийн баян найман хүний зарим нь хэдэн арван тэрбум долларыг сайн үйлст зарцуулж байгаа юм. Тухайлбал, Билл Гейтс эхнэр Мелиндагийн хамт ядууст туслах зорилгоор 44 тэрбум долларын хөрөнгө бүхий нэгэн санг 2000 онд байгуулсан билээ.

Мөн Марк Цукерберг болон түүний эхнэр Присила Чан нар 2015 онд “бид нийт хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлст хандивлана” гэж мэдэгдсэн юм. Үүнийг “Facebook”-ийн хувьцааны тухайн үеийн ханшаар үнэлбэл 45 тэрбум доллартай тэнцэж байна.

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …