АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж албан тушаалдаа ороод тэрбумтан Дональд Трамп Цагаан ордны тэргүүн болохоосоо өмнө хийж байсан бизнесийн тайлангаа олон нийтэд үзүүлэхгүй гэж Цагаан ордны зөвлөх Келлианне Конвай өнгөрөгч 22-ны өдөр мэдэгдсэн юм.
Энэ сарын 20-нд Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Цагаан ордон нэг өргөдөл хүлээн аваад байгаа аж. Энэ өргөдөлд “Донаьлд Трампын татварын тайланг бүрэн эхээр нь, үүнд “Цалин хөлсний тухай заалт”-ыг хүндэтгэн журамласныг нотолсон аливаа шаардлага бүхий мэдээллийг даруй ил болгох”-ыг Цагаан ордноос шаарджээ. Үүнтэй холбоотойгоор 22-ны өглөө энэ өргөдөлд 100 гаруй мянган хүн гарын үсэг зурсан тул тогтоол ёсоор хариу өгөх шаардлагатай болсон байна.
Тиймээс Цагаан ордноос мэдээлэл хийсэн нь энэ юм. АНУ-ын үндсэн хуулийн “Цалин хөлсний тухай заалт”-д, холбооны засгийн газрын албан тушаалтан конгрессын зөвшөөрөлгүйгээр гадаад орны засгийн газрын аливаа бэлэг, цалин хөлс, албан тушаал, өргөмжлөл хүлээн авч болохгүй гэж заасан байдаг. Энэ хуулийн тогтоолоор бол, Ерөнхийлөгч зэрэг Америкийн засгийн газрын албан тушаалтан гадаад улс орны засгийн газартай эдийн засгийн харилцаа холбоотой компаниудын үйл ажиллагаанаас ашиг хүртэж болохгүй гэж Америкийн хуулийн салбарынхан үзэж байгааг Америкийн мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн юм.