УИХ-ын гишүүн болж чадаагүй “Ажнай” Дүнжингаравын түрээсийг нэмсэн шигээ сууна

 

Чингис хааны морьт баримлыг 3 сая еврогоор худалдан авч Монгол Улсдаа бэлэглэж бэл бэнчингээ гайхуулж явсан “Ажнай” Д.Бат-Эрдэнийг угийн овжин бизнесмэн гэдэг.

Өр шир нь нэхэгдэж, хэл ам дагуулах болсон “Дүнжингарав” худалдааны төвийг УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс 40 сая ам.доллараар худалдаж авсан “Ажнай” Бат-Эрдэнэ түүнээс хойш түрээсийг нь нэмж “Дүнжингарав”-т худалдаа эрхлэгчдийг багагүй бухимдуулах болов.

Өдөр хоног өнгөрөх тусах түрээсээ нэмж, “дүнжингаравчуудыг” түрээсээр дарамтлах болсон Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн Цагаан сараар 150 мянгын түрээстэй хананы хэсгийн лангууны түрээсийн үнийг 12 дахин нэмж 1 сая 800 мянган төгрөг болгож нийгэмд дуулиан тарьж байв. Тэгвэл энэ жилийн Цагаан сарын өмнөх бүх лангууныхаа үнийг нэмж өдрийн 5, 10 мянган төгрөгийн ашиг хардаг худалдаа эрхлэгчдийн “уурыг барав”.

Тэдний хэлснээр Дүнжингаравын нэг лангууны сарын түрээсийн үнэ 350 мянгаас 495 мянга бараг 500 мянган төгрөг болж нэмэгдээд байгаа аж. Мөн түүнчлэн өнгөрсөн жилийнх шиг хананы хэсгийн лангуу Цагаан сарын нэг сарын хугацаанд дахиад 2 саяд хүрч магадгүй хэмээн таамаглаж байна. Та бүхэн мэднэ, үндэсний томоохон баяр Цагаан сарын өмнө иргэдийн худалдан авалт нэмэгдэж, энэ хэрээр худалдаа эрхлэгчид жилдээ ганц удаа шахуу томоохон ашиг олдог.

Харин энэ үеэр түрээсийн үнийг нь 10-н хэд дахин нэмж, өгч чадахгүй бол лангуугаа өгөөд яв, цаана нь түрээслэе гэсэн хүмүүс зөндөө байна хэмээн дарамталж байв. Тиймээс хоёрдугаар сарын 1-нээс дахиад ингэж дарамталж түрээсээ 1.8 сая магадгүй 2 сая төгрөгт хүргэж болзошгүй юм. Ямартай ч, өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүн, басхүү Батлан хамгаалахын сайдаар хүртэл ажиллаж явсан Д.Бат-Эрдэнэ гишүүн дахин сонгогдож чадалгүй, хийх ажилгүй үлдсэн нь нууц биш.

Гэсэн ч мань хүн түрээсээ нэмсэн шигээ сууж байгаа бололтой. Нөгөө талаас “Дүнжингарав”-ын түрээсийг нэмж алдагдлаа нөхөх арга замыг сонгов уу гэлтэй шат дараатайгаар нэмсээр байна. Энэ янзаар тун удахгүй “Дүнжингарав” Монгол Улсын хамгийн өндөр түрээстэй худалдааны төв болгох байх. Эцэст нь, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Хотын дарга Э.Бат-Үүлтэй тохиролцож, “Дүнжингарав” худалдааны төвдөө “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” хэмээх нэрийн дор төрд лангуу түрээсэлж ашиг олж байгаа ч энэ нь хангалтгүй бололтой түрээслэгч иргэдийг түрээсээр дарамталсаар байна.

Төгс

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …