Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулах асуудлыг гуравдугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэхээр болсон байна. Пак Гын Хэгийн хувьд авлигын хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаас нь түдгэлзүүлээд байгаа юм.
Түүнийг хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцрох эсэхийг тус улсын Үндсэн хуулийн цэцийн хурлаар шийдвэрлэх аж. Уг хурал гуравдугаар сарын 13-нд болох юм байна.
Үндсэн хуулийн цэц өнөөдрийн байдлаар 5 удаа хуралдаж тухай бүрт Ерөнхийлөгч Пак Гын Хэг оролцохыг урьж байсан ч тэрбээр татгалзсаар өнөөг хүрчээ.
Тэгвэл Үндсэн хуулийн цэц өчигдөр “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нь Их Хурлын гишүүдийн санал хураалтын дүнгээр албан тушаалаасаа огцроод байгаа ч эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэцээс гаргана. Шийдвэр гаргах сүүлийн хугацаа 3-р сарын 13-ны өдөр байх болно” гэж мэдэгдсэн юм.
Хурлаар Пак Гын Хэг огцруулах нь ойлгомжтой бөгөөд тус улс Ерөнхийлөгчийн сонгуулиа хугацаанаас нь өмнө буюу дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөөд байна.