Ши Жиньпин Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Хятадын уламжлалт баяр цагаан сар болох гэж байгаа үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 23-нд Хэбэй мужийнЧуулалт хаалга буюу Жанчхүү хотод ажиллаж, анхан шатны боловсон хүчин, ард олныг болгоон тохинууaлж, ядуурлаас ангижруулах ажил, Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэрээр Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, аугаа их эх орон цэцэглэн хөгжиж, олон үндэстний ард түмэн аз жаргалтай амар амгалан байхын сайн сайхны ерөөл дэвшүүлжээ.
Дөрвөн есийн хахир хүйтэнд Ши Жиньпин дарга Хэбэй мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Жао Кэжи, Хэбэй мужийн дарга Жан Чинвигийн нартай 24-ний өдөр Жанчхүү хотын Жанбэй шяний хөдөө орон нутагт ажиллан, анхан шатны ард олонтой ядуусыг тэтгэх ажлын талаар ярилцаж, хүнд амьдралтай айл өрхөд намын хайр халамжийг уламжилсан байна.
Үдээс өмнө Ши Жиньпин дарга Жанбэй шяний Эр Тай суурингийн Дэшэн тосгонтой танилцсан байна. Уг тосгоны 413 өрхийн 212 нь ядуу амьдралтай юм байна. Сүүлийн хоёр жилд тус тосгон бодит байдлаа үндэслэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, фото цахилгааны төсөл хэрэгжүүлж, ядуу ардад тусалсан байна. Уг цахилгаан станц ажиллаж эхэлснээр ядуу өрх бүрт жилд 3000 гаруй юанийн орлого олгодог болсон байна. Ши Жиньпин дарга үүний ойлгоод баярлаж, иймэрхүү бодит ажил их хийхийг хүссэн байна.
Ши Жиньпин дарга бас ядуу амьдралтай Шюй Ван, Шюй Шюехай, Шюй Хайчэн нарын гэрт очиж тэдний аж амьдралтай танилцжээ. Нийт тосгоны ядуурлаас ангижрах ажил байдалтай танилцсаны дараа Ши Жиньпин дарга хэлэхдээ, ядуурлыг арилгаж, ардын амьдралыг сайжруулан, хамтаар баяжих нь социализмын үндсэн шаардлага бөгөөд манай намын цуцалтгүй хүчин чармайлт гаргах зорилт мөн. Ядуусыг тэтгэх ажлыг сайтар хийх нь чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахын үндсэн шаардлага мөн. Энэ ажлыг оновчтой хийж, газар газрынхаа байдалд үндэслэн ядуусыг тэтгэх үр ашигтай арга зам олж, ядуу амьдралтай ард олонд тогтвортой хөгжих үйлдвэрлэл бий болгон өгч, тогтвортой баяжих замаар замнах хөдөлгүүр хүч бий болгох хэрэгтэй гэжээ.
Үдээс хойш нь Ши Жиньпин Хэбэй муж болон Жанчхүү хотын ажилтай танилцжээ. Тэрээр Хэбэй муж, Жанчхүү хот гадаад дотоодын эдийн засгийн ээдрээтэй нөхцөлд, өөрийн хөгжилд хүнд байдал, өрсөлдөөн сорилт тулгарч байгаа байдалд төрөл бүрийн ажилдаа ололт амжилт олсныг өндрөөр үнэлжээ.
Ши Жиньпин: Аж үйлдвэрийн илүүдэл чадавхыг арилгах, ялангуяа гангийн үйлдвэрлэлийн илүүдэл чадавхыг арилгах нь Хэбэй мужийн хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хийх чухал ажил мөн. Мөн Хэбэй мужийн аж үйлдвэрийн бүтцийг шилдэг болгож, эдийн засгийн шинэ өсөлт, хөдөлгөх хүч бий болгох зангилаа бодлого болно. Хэбэй муж энэ талаар олсон амжилтаа дүгнэж, цаашид хүчин сэлбэж төрөл бүрийн үүргээ бодит ахицтай болгох хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил бол улс орны томоохон үйл хэрэг юм. Ногоон олимп, хуваалцах олимп, нээлттэй олимп, ариун олимп хийх шаардлагыг мөрдөх ёстой. Бидний өгсөн амлалтыг бүх талаар хэрэгжүүлж, энэ олимпыг үзэсгэлэнтэй, ер бусын, гайхамшигтай олимп болгон зохион байгуулахыг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж:Хятадын Олон улсын радио