Хятадын Цагаан сарын шинийн гурван буюу 1 дүгээр сарын 30-ны өдрөөс Өвөр Монголын Мандал боомт нээгджээ. Мандал боомт нь Өвөр Монголын Бугат хотын Дархан Муу мянган холбоот хошуунаас Монгол Улсад нэвтэрч байгаа хилийн боомт. Энэхүү боомт нь тус хошууны төв Бат хаалга суурингаас хойд зүгт 124 км зайд оршиж, Хятад, Монгол хоёр улсын хилийн шугамын 757 номерт баганын байранд оршдог хуурай замын боомт юм. 1992 онд ӨМӨЗО-ны зөвшөөрлөөр боомтоо анх нээсэн бол 2015 онд Хятадын коммунист намын төв хорооны зөвшөөрлөөр жилийн турш нээлттэй байх боомт болсон байна.
Solongonews.mn