Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий даяар “Хорт хавдартай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдөр нь хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй хорт хавдраас сэргийлэх, хянах асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж идэвх санаачлагыг өрнүүлэх зорилготой юм. Түүнчлэн хүн амын дундах хорт хавдраас сэргийлэх мэдлэг, боловсролыг дээшлүүлснээр хорт хавдраас сэргийлэх, нас баралтыг бууруулахад дэлхийн улс орнуудын Засгийн газар болон хувь хүмүүсийг энэ аюулын эсрэг нийтээрээ тодорхой зүйл хийхийг уриалахад оршдог юм байна. Охид эмэгтэйчүүдийн хувьд, зонхилон тохиолдож буй хөх, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Emch.mn