Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах талаар мэргэжлийн үсчний зөвлөгөөг хүргэж байна.
- Үснийхээ зах хэсгүүд болох дух,чихний хавиар будагны толбо үлдэхээс сэргийлж вазелин түрх. Ингэхдээ үсэндээ вазелинаа битгий хүргээрэй.
- Будагны хайрцаг дахь зааврын дагуу найруулж бэлд. Будгаа найруулахдаа төмрөөр хийсэн сав бүү сонгоорой. Энэ нь будагны өнгөнд өөрчлөлт оруулж болзошгүй.
- Үсэндээ будгаа түрхэхдээ толгойн араас урагш нь чиглүүлнэ. Шилэн хүзүү, толгойн ар хэсгийн үсийг илүү удаа сайтар будаарай.
- Дараа нь будагны заавар дээр бичсэн хугацааны дагуу үсээ будагтай нь хэсэг байлгана. Ингэхдээ гялгар уутаар хийсэн малгай өмсвөл үсэнд будаг илүү их гүн нэвчин сайн будагддаг.
- Үсээ хангалттай хугацаанд будагтай нь байлгасан бол усаар сайтар зайл. Ингэхдээ ангиржуулагч хэрэглээрэй. Усаар ямар ч будагны үлдэгдэл үлдэхгүй болтол нь сайтар угаа. Харин шингэн саван бүү хэрэглэ.
-Арвсанд хүрсэн будагны толбыг хөвөнгөөр цэвэрлэ. Арилгахгүй үлдсэн тод хэсгүүдийг будаг нь арилгагч нүүр цэвэрлэгчээр арчиж арилгаарай .