“ERASMUS PLUS C3QA”төсөл МУИС, Отгонтэнгэр их сургуульд хэрэгжинэ

Европын Холбооны улсын ERASMUS хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй C3QA буюу “3 цикл чанарын баталгаажуулалтын системийг Европын жишигт нийцүүлэн ашиглах, олон улсын хэмжээнд дэмжих” төсөл 2016 оны хоёрдугаар сард зарлагдсан билээ. Тус төсөлд нийт долоон орны 21 байгууллага сонгогдон шалгарсны нэг нь Монгол Улсын БСШУСЯ, БМИҮЗ, “Отгонтэнгэр” их сургууль, МУИС юм.

Төслийн анхны уулзалт 2017 оны хоёрдугаар  сарын 3-ны өдөр Армен улсын нийслэл Ереван хотод боллоо. Уулзалтад Монгол, Франц, Испани, Польш, Казахстан, Армен, Украин улсуудын боловсролын яам, магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон их сургуулиуд оролцсон юм. Монгол Улсаас БСШУСЯ, БМИҮЗ, Отгонтэнгэр Их сургууль, МУИС-ийн төсөл хэрэгжүүлэгч багийн төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын үеэр оролцогч байгууллагуудтайгаа танилцан, төслийн цаашдын үйл ажиллагаа, хэрэгжилт болон үр дүнгийн талаар хэлэлцсэн юм. Энэхүү төсөл нь Армен, Казахстан, Монгол, Украйн гэсэн дөрвөн улсад гурван циклд хөтөлбөр бүхий чанарын баталгаажуулалтын системийг нэвтрүүлэн, үйл ажиллагаанд оруулан мэдлэгт суурилсан нийгэм бүтээхэд хувь нэмрээ оруулах, дээд боловсролын чанарыг сайжруулах, тэр дундаа докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг Европын стандартад нийцүүлэх зорилготой.

Европын холбооны улсын “Erasmus plus C3QA” төсөл нь гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. МУИС болон Отгонтэнгэр их сургууль нь төслийн гэрээт гурван  жилийн хугацаанд докторын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтыг европын стандартад нийцүүлэн, жишиг тогтоох юм.

БСШУСЯ

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …