Alaska Airline онгоцны үйлчлэгч эмэгтэй хүний наймааны хохирогч охины амыг аварчээ

 “Alaska Airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэй  Shelia Fedrick нь  онгоцны бие засах газарт хүний наймааны хохирогч охин  тусламж хэрэгтэй гэж бичиг үлдээсэн охины  бичгийг олж харж үзжээ.

Хохирогч охин нисэх онгоцны бие засах газар руу ор гэж  түүнд шивнэн хэлж охин болгоомжтой харилцаж чадсан юм. Охин бие засах газрын толин дээр тусламж хэрэгтэй гэж тэмдэглэл үлдээсэн.

Үйлчлэгч эмэгтэй өөрийн зөн билэгээрээ хүний наймааны хохирогч энэ онгоцонд явж байна гэж мэдэрч түүнийг аврахыг тулд тусалсан гэж хэлжээ. Онгоц газардсаны дараа нисгэгч цагдаа нарт мэдээлэлсэн байна.

Аляскийн Airlines агаарын тээврийн компани нь 2011 оноос эхэлж хүн худалдаалах гэмт хэрэгтэы тэмцэх арга замаар агаарын  тээврийн ажилтнуудыг сургалт зохион байгуулж эхэлсэн тухайгаа АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ.

Airline Ambassadors вэб сайтандаа  хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, айж эмээсэн байдалтай байж, аяллынхаа зорилгыг мэдэхгүй байдаг. Тэд хувцаслалт нь хүртэл тохиромжгүй хувцасласан байдаг гэжээ.  Хүний наймаачид хохирогчдын өмнөөс асуултанд хариулах гэж оролддог.

 

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …