Солонгос цагдаа нар гадаадын иргэдийн мэдээллийг гар утсаараа шалгаж, түр саатуулах эрхтэй болжээ

   Өмнөд Солонгос улсын Цагаачлалын алба нь тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоог багасгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.

   Тэгвэл тус улсын Цагдаагийн газар нь Цагаачлалын албатай хамтран ажиллахаар болсон байна.

   Солонгосын цагдаагийн ажилтнууд нь гадуур эргүүл хийж байхдаа албаны зориулалттай тусгай гар утас ашигладаг ба уг утсанд тухайн шалгах гэж байгаа хүний регистрийн дугаарыг хийж овог нэр, гэрийн хаяг, ажлын байр гэх мэт бүртгэлүүдийг тодруулдаг ажээ.

    Тэгвэл өнгөрсөн 1-р сарын 25-ны өдрөөс эхлэн Цагдаагийн ажилтнуудын тусгай гар утсанд Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн мэдээлэл давхар шалгагдаж байхаар болсон байна.

    Өөрөөр хэлбэл энгийн цагдаагийн ажилтнууд ч гадаадын иргэдийн биеийн байцаалтыг утсаараа шалгаж, хэрвээ бичиг баримтын зөрчилтэй бол шууд саатуулах эрхтэй болжээ.

    Хоёр байгууллагын хамтын ажилагааны дагуу өнгөрсөн сарын 26-ны өдөр Чежү арлаас Хятад улсын нэг иргэнийг саатуулсан ба тэрээр визийн хугацаагаа хэтрүүлэн барилгын салбарт ажиллаж байсан байна.

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …