Ипотекийн зээл үргэлжилнэ

Арилжааны банкны захирлууд ипотекийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.Орон сууцны санхүүжилтийн журмыг 2016 оны аравдугаар сарын 25-нд шинэчлэн баталсан. Шинэ журмын дагуу Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлтөөр сар бүр, урьдчилсан байдлаар олгож байна.Шинэчилсэн журмын хүрээнд Монголбанк, Засгийн газар, МИК болон арилжааны банкууд хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Өнөөдөр арилжааны банкууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид хамтран ажиллах гэрээнд заасан үүргийнхээ дагуу ипотекийн 8 хувийн хөтөлбөрийг тогтвортой үргэлжлүүлнэ.Шинэ журмыг баталснаас хойш Монголбанк зээлийн санхүүжилтэд 111.8 тэрбум төгрөг олгож, 1646 иргэний ипотекийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэжээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарлаж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллахаа …