Ч.Сайханбилэг, Н.Золжаргал нарыг баривчлах нь зүйтэй гэв

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулган хуралдаж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг зарим иргэний нийгмийн хөдөлгөөн, улс төрийн намууд дэмжиж буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийв. Хуралд Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, “Баялгийн шударга хуваарилалт” ТББ-ын дарга Л.Баярхүү нарын хүмүүс оролцсон бөгөөд тэд УИХ-ын чуулганаар гаргасан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн энэ асуудлын эсрэг кноп дарсан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү болон Ардчилсан намын найман гишүүнд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж, УИХ-ын шийдвэрийг чуулган завсарлах хугацаанд гүйцэлдүүлэх шаардлагатай гэсэн юм. Түүнчлэн өнгөрсөн долоон сарын хугацаанд уг асуудлыг шийдвэрлэхгүй явсан УИХ-ын нэр бүхий гишүүд болон Хөгжлийн банкны удирдлагуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж буйгаа өчигдрийн хэвлэлийн хурлаар дамжуулан илэрхийлсэн ба энэ үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг баривчлах нь зүйтэй гэв.

Нинж

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …