Хятад Улс хилээр нэвтрэх ажлын удирдлагыг чангатгах зорилгоор “БНХАУ-ын хилээр шалган нэвтрэх удирдлагын хууль”-ийн холбогдох тогтоолын дагуу Нийгмийн Aюулгүй Байдын Яам хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн хурууны хээ зэрэг хүний биеийн биологийн ялган таних мэдээллийг авахаар болжээ.
БНХАУ-ын Нийгмийн Aюулгүй Байдын Яам сүүлийн үед гаргасан мэдэгдлийн дагуу 2017 онд Хятадын хилийн шалгалтын байгууллага боомтоор орж ирсэн 14-70 насны гадаадын иргэдийн хурууны хээг авах аж. Харин дипломат паспорттай юм уу, адил тэгш хөнгөлөлттэй бодлогод хамаарагдах нөхцөл бүхий гадаадын иргэдийн хурууны хээг авахгүй аж. Ямартай ч, Хятад Улс дээрх ажлын дагуу 2 дугаар сарын 10-наас Шэньжэний онгоцны буудал зэрэг боомтод туршилтаар хэрэгжүүлж, цаашид шат дараатай дэлгэрүүлэхээр болсон байна.