Өмнөд Солонгосын хошин урлагийн жүжигчин, бизнесмэн, 60 настай Юү Тон ирэх сард 27 настай Монгол бүсгүйтэй хуримлахаар болсон нь түүний найм дахь удаагийн гэрлэлт болох юм байна. Жүжигчин энэ гэрлэлтээ түүний амьдралын сүүлийнх нь байх болно гэж өчигдөр “The Fact” сайтад ярьжээ. Өөрийн төрсөн хот болох Бусанд хуримаа хийхээр төлөвлөжээ.
Юү Тон 1987 онд анх удаа кинонд тоглож, 1990-ээд оны кино, дэлгэцийн олон уран бүтээлд оролцсон юм. 19 настайдаа анх Солонгос бүсгүйтэй гэрлэсэн ч тэр бүсгүйгээсээ гурван удаа салж, гурван удаа гэрлэсэн гэдэг. Дараа нь дахин хоёр удаа гэрлэхдээ өөрөөсөө 20 насаар дүү бүсгүйг сонгож байжээ.
Эцэст нь тэр Монгол бүсгүйчүүдэд татагдах болж 48 насандаа 15 настай Монгол бүсгүйтэй гэрлэж охинтой болж байсан гэнэ. Гэвч хадам эхийнхээ тансаг амьдралаас залхсан Тон ресторан, машин, байраа өгч байж салжээ. Сүүлд 2010 онд дахин өөрөөсөө 33 насаар дүү Монгол бүсгүйтэй гэрлэж охинтой болсон байна. Гэвч удалгүй эхнэрээсээ салсан Тон түүнтэй хоёр дахь удаагаа гэрлэх гэж байгаа нь энэ.
Одоо Юү Тон телевизийн ток шоу хөтөлдөг бөгөөд Сөүл дэх ресторанаасаа өдөрт 17 сая воны ($15,000) орлого олдог гэдэг. Тэр 1997, 2013 онуудад каннабис төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн гэж сэжиглэгдэн баривчлагдаж байжээ.