Хэзээ ч эдгэшгүй өвчин хэмээн нэрлэгдээд байсан ДОХ-ын вирусыг дэлхий дахинаа анх удаа устгасан байна.
Тодруулбал, Германы эмч нар АНУ-ын иргэн, 42 настай Тимоти Рэй Браун гэх цусны хорт хавдар болон ДОХ-ын вирус тээгч эрийн цусны өвчинг эмчлэх явцдаа түүний биед байсан ДОХ-ын вирусыг устгасан байжээ. Эмч нар анх Тимотид хэд хэдэн удаа нугас шилжүүлэн суулгах мэс засалд оруулж, хүчтэй тариа, эмээр эмчлэж байсан аж.
Залуу одоо цусны хорт хавдар ч үгүй, ДОХ ч үгүй цоо эрүүл болсон байна. Эмч нар чухам ДОХ-ын вирус юуны дүнд эмчлэгдсэнийг мэдэхгүй байгаа бөгөөд санамсаргүй ч гэсэн дэлхийд анх удаа ДОХ өвчинг эмчилсэндээ туйлын баяртай байгаа аж. Мөн тэд ДОХ-ыг эдгэрдэг өвчин гэдэгт баттай итгэж, Тимотид хийсэн эмчилгээгээ дахин судлаж тус өвчнөөр өвдөж үхэх хоногоо хүлээж буй олон сая хүмүүсийг эдгээх болно гэдгээ амлgжээ.
Г.Сонор