Улс төрийн ууган хүчин шалдаа буучихаад байна

b7d5dbd18ffec16boriginalМАН-ын гишүүдтэй холбоотой асуудлууд үргэлжилсээр. Тодруулбал, БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг АТГ-аас шалгаж эрүү үүсэх дээрээ тулаад байгаа. Дээр нь түүний эхнэр О.Эрдэнэсолонгын дөрвөн банкин дахь өөрийн эзэмшлийн 21 дансаараа дамжуулан онц их хэмжээний мөнгийг байршуулан, угаасан байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байна. Харин энэ хэрэг нэгэнт шийдэгдэж эхэлж байгаа бололтой. Ирэх намрын чуулган эхлэхэд гишүүн Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорын байгууллагаас гаргах гэнэ.

Ё.Отгонбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлбэл МАН орон нутгаас төлөөлөлгүй болох юм. Улмаар нөхөн сонгууль явуулах нөхцөл үүснэ.

76s

Гэтэл үүний араас УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу мөн л асуудалд орлоо.

 МАН ялагдсан ч ганхахгүй байр суурьтай гэх бизнесмэн эр, түүний гэр бүл ердөө ганцхан объект шатахад ийм хүнд нөхцөл байдалд орно гэж хэн санах билээ.

Учир нь түүний гэргий “Нарантуул” худалдааны төвийн захирал Г.Оюунсогоог өнөөдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж эхэлжээ. Түүнийг битүү захад олон жилийн турш  хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сахиулах үүргээ биелүүлээгүйн дээр Улсын онцгой комисс хүлээж аваагүй байгууламжинд үйл ажиллаагаа эрхэлсэн гэдэг үндэслэлээр ийнхүү хорив. Дээр нь хүний амь нас хохирчихоод байгаа.4174

 Харин өмнөх Намын дарга Н.Энхбаяр нь Солонгос улсад эмчүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тун тааруу байгаа сурагтай. Ингээд харахлаар  МАН-ын зовлон барагдахгүй их байна.

Ар араасаа асуудалд ороод байгаа МАН-д УИХ-ын гишүүн ер нь үлдэх нь үү гэсэн асуулт ч урган гарч байна. Ийнхүү одоогийн байдлаар улс төрийн ууган хүчин шалдаа буучихаад байна.

О.Рана

Ugluu logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …