Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийхгүйгээр хүлээлгэн өгөхийг Хойд Солонгос Улс шаарджээ

Хойд Солонгосоос Малайз Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд тус улсад амь насаа алдсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийж байгаа эмнэлгийн гадаа очицгоожээ.
Тэд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийлгүйгээр Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөх шаардлага тавьсан ч Малайзийн тал “Талийгаачийн амиа алдсан шалтгааныг тодруулахгүйгээр цогцсыг өгөх боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
Гэвч Хойд Солонгосын Элчин сайдын ажилтнууд 7 цагийн турш задлан шинжилгээ дуустал эмнэлгийн гадаа хүлээсэн байна.
Малайз Улсын цагдаагийн газраас “Задлан шинжилгээний хариуг удахгүй нийтэд мэдэгдэнэ” хэмээгээд Ким Чен Уныг хөнөөсөн байж болзошгүй хоёр эмэгтэйг хоёуланг нь баривчлаад байгаа талаараа мэдэгдсэн байна.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …