БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яамнаас тус улсад амь насаа алдсан Ким Чен Намын цогцсыг хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан билээ.
Тэгвэл Малайз Улсын цагдаагийн газраас “Хойд Солонгос Улсын өнөөгийн удирдагч Ким Чен Унтай нэг эцгийн хүүхдүүд болох Ким Чен Намын цогцост үхлийн шалтгааныг тодруулах задлан шинжилгээ хийсний дараа өгнө” гэсэн хариу өгч байсан юм.
Өнөөдрийн байдлаар талийгаачийн биед задлан шинжилгээ хийж дууссан ба “Тэрээр нүүр рүү нь цацсан химийн хортой бодисын үйлчлэлийн улмаас амьсгаа боогдож, зүрх нь зогсч, улмаар амь насаа алдсан” гэсэн хариу гарчээ.
Үүнтэй холбогдуулан Малайз Улсын цагдаагийн газраас “Талийгаачийн цогцсыг түүнтэй нэг гэр бүлийн гишүүн болохоо баталсан ДНК шнжилгээний хариуг үндэслэн гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгөх болно” гэсэн байна.