Ахмадуудын ”Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож байна

Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулинд  тусгасан.

Энэ дагуу:

–  65-69 настай ахмад настан 50 мянга

–  70-79 настай ахмад настан 80 мянга

–  80-89 настай ахмад настан 150 мянга

–  90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх  юм.

Хаана хэрхэн хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ

Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь Насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана. Ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очих шаардлагатай бөгөөд халамжийн ажилтан бичиг, баримтыг өргөдөлд хавсарган анхан шатны баримт бүрдүүлнэ.

Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ. Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхаар журамд тусгалаа. Ахмад настан хүсэлт гаргавал шинээр данс нээлгүй тухайн банкин дахь өөрийнх нь данстай холбож болохоор зохицуулсан байна. Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

Тэгвэл бүртгүүлсэн ахмадуудын хувьд энэ сарын 20-оос эхлэн “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкуудаар авч болох юм байна. Харин Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг ирэх зургадугаар сарын 25-наас эхлэн олгохоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас төлөвлөөд байна. Дашрамд дурдахад, Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …