Ким Чен Намын үхэлд Хойд Солонгос холбоотой болох нь нотлогдож Малайз Улс Элчин сайдаа татлаа

Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз Улсад амь үрэгдсэн билээ. Тэгвэл энэхүү хүний амины хэрэгт Хойд Солонгос Улс холбоотой болох нь нотлогдож Малайз-Хойд Солонгосын харилцаа муудав.

Малайзын зүгээс тус улсад хүн амины хэрэг үйлдсэнд нь Хойд Солонгосыг буруутгаж байгаа бол Хойд Солонгосын зүгээс өөрийн иргэнийг хөнөөсөндөө тийм ч эмзэглэхгүй байгаа бололтой. Ким Чен Намын үхэлтэй холбоотойгоор Хойд Солонгос-Малайзын хооронд үүссэн маргааны улмаас Малайз Улс Пхеньянд суугаа өөрийн Элчин сайдаа эгүүлэн татсан байна.

Ким Чен Нам өнгөрөгч  долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээн Малайзын нийслэл Куала-Лумпур хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр байхад нь түүнийг үл таних хоёр эмэгтэй хортой зүүгээр хатгаж хөнөөсөн бөгөөд энэ хэрэгт хоёр эмэгтэйгээс гадна дөрвөн эрэгтэй холбоотой хэмээн Малайзын цагдаагийн газар үзэж байгаа юм.
Малайзын цагдаагийн газраас Ким Чен Намыг хордуулсан хоёр эмэгтэйг баривчилсан ба дээрх дөрвөн эрэгтэйг Хойд Солонгосын иргэд болохыг тогтоосон байна. Мөн энэ үеэр Пхеньянаас Куала-Лумпурт суугаа Хойд Солонгосын Элчин сайд Кан Чол “Куала-Лумпур дайсагнагч хүчнүүдтэй хуйвалдаж байна.
Ким Чен Намын үхлийн шалтгааны талаарх үнэнийг нуун дарагдуулж байна” хэмээн мэдэгдсэн нь Малайзын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж, Малайзын Гадаад хэргийн яамнаас Элчин сайд Кан Чолыг дуудаж, хийсэн мэдэгдлээ тайлбарлахыг шаардсан юм.
Малайз Улс нь Хойд Солонгостой дипломат харилцаатай цөөн хэдэн улсуудын нэг байсан ч Ким Чен Намын үхэл болон Элчин сайд Кан Чолын мэдэгдлийн  улмаас хоёр орны хоорондын харилцаа хөндийрөөд байна. Мөн ард иргэдийг айдаст автуулсан Ким Чен Намын үхлийн шалтгааныг Малайзын тал олж мэдэхээр түүний цогцост задлан шинжилгээ хийсэнд Пхеньяний удирдлага дургүйцэж Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийлгүйгээр хүлээлгэн өгөхийг шаардаж байсан юм.
Малайзын тал энэхүү шаардлагад татгалзсан хариу өгөөд зогсохгүй Ким Чен Намын цогцсыг зөвхөн түүний эхнэр, хүүхдүүдэд л өгнө гэж мэдэгдсэн юм. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр Малайзын цагдаа нар Ким Чен Намын үхэлд холбоотой байж болох Хойд Солонгосын дөрвөн иргэний нэгийг баривчилсан байна.

download (13).jpg

Уг эрэгтэйг Ли Санг Чол гэдэг бөгөөд энэ жил 47 настай, эм зүйч мэргэжилтэй юм байна.

    Тэрээр 2000 онд Энэтхэг Улсад химич мэргэжлээр дээд сургууль төгссөн ба түүнээс хойш Малайз, Сингапур зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэх дамжаа, эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил хийж байсан байна.

    Харин сүүлийн гурван жил Малайз Улсад гэр бүлээрээ амьдарч байхдаа эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нэгэн компанид маш бага цалинтай ажилладаг байсан боловч баячуудын гэгдэх орон сууцны хороололд амьдарч байжээ.

    Хэргийг шалгаж байгаа Малайзын цагдаагийн газраас Ли Санг Чол нь талийгаач Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хортой бодисыг нийлүүлэгч гэж үзэж байгаа юм байна.

    Тэрээр хэрэг гарах үед буюу хоёр эмэгтэйн нэг нь хэрхэн Ким Чен Намын  араас тэврэн хортой зүүгээр хатгаж, нөгөөх нь түүний нүүр рүү амь насанд аюултай бодис цацаж байгааг холоос хараад зогсож байсан ажээ.

Тэгвэл энэ хэрэгт холбоотой байж болох үлдсэн гурван эрэгтэй аль хэдийн Хойд Солонгост очсон байж болзошгүй хэмээн Малайзын цагдаа нар үзэж байгаа юм байна.

20170218194612107xmpr.jpg

 

 

Нинж

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …