Цагдаагийнхан нэр хүндээ хамгаалахын тулд Т.Цогтыг цагаатгажээ

Сүүлийн үед ард иргэдийн дунд Цагдаагийн байгууллагын нэр хүнд ихээр уначихаад байгаа. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн талд үйлчлээд удах болсон тэдэнд итгэх олон нийтийн итгэл буурч, нийгмийг аюулаас бус цагдаагаас хамгаалах аян хүртэл өрнүүлсэн. Хууль сахиулах үүрэгтэй цагдаа нар нь хууль завхруулагч болж хувирчихаад байгаа. Цагдаагийн алба хаагчид наад захын харилцааны соёлгүйгээс өгсүүлээд ард иргэдийг залхаан цээрлүүлэгч аятай ажиллах болсон нь үнэн. Үүнийгээ ч Цагдаагийн байгууллага нь өөрөө мэдэж байгаа бөгөөд ард иргэдийн дунд шалдаа хүртэл буусан нэр хүндээ аврахын тулд үхэн хатан зүтгэж буй.

Жирийн иргэдийн амь нас үхэл, амьдралын зааг дээр байхад нисдэг тэрэг гаргадаггүй атлаа цагдаагийн амь насанд хүрсэн 20 хүрээгүй  залуучуудыг нисдэг тэргээр хотод авчирч сүржигнэдэг. Цагдаа нарын нэгнийгээ өмгөөлдөг энэ байдал даамжирсаар цагдаа нар хүний аминд хүрсэн тохиолдлууд ч нэлээд хэд гарсан. Хамгийн гол нь, цагдаа гэхээрээ өршөөгддөг, бага ял авдаг байдал хэрээс хэтэрсэн. Сүүлд дөрвөн настай төрсөн охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн Т.Цогт хэмээх цагдаагийн алба хаагчийг ял шийтгэлгүй мулталж, өөрсдийн нэр хүндээ аврах ажиллагааг Цагдаагийн байгууллага амжилттай зохион байгуулсан. Гэсэн ч бяцхан охины амь нас хохирсон хэргийн гол буруутан Т.Цогтын хэрэг дахин сөхөгдөж түүнийг баривчиллаа. Т.Цогтыг хамтран амьдрагч Г.Маралмаагийн өргөдлөөр баривчилсан байна.

Үүнээс өмнө шүүхээс дөрвөн настай охины үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарыг шүүж, Т.Цогтыг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол Г.Маралмааг охиныг зодож биед нь хүнд гэмтэл учруулж үхэлд хүргэсэн хэмээн үзэж 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Өдгөө хорих ангид хоригдож буй Г.Маралмаа энэ хэрэгт Т.Цогтыг буруутай хэмээн гомдол гаргасан бөгөөд УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Т.Цогтын хэргийг дахин шалгаж эхэлсэн гэнэ. Г.Маралмаагийн зүгээс дөрвөн настай охины үхэлд Т.Цогтыг буруутай болохыг гэрчлэх шинэ, ноцтой баримт өгсөн аж. Тиймдээ ч цагдаагийн байгууллагаас арга буюу Т.Цогтын хэргийг дахин нягтлахаар болжээ.

Нинж

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …