Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Намын хүү болох Ким Хан Сол өчигдөр орой Малайзын нийслэл Куала-Лумпур хотод ирсэн байж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Тэдний мэдээлснээр, 1995 онд Пхеньян хотод төрсөн Ким Хан Сол Макаогоос Куала-Лумпур орох нисэх онгоцонд өчигдөр орой сууж байсан бололтой. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Макао руу явах нислэгээ хүлээгээд Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд байж байх үед нь хоёр эмэгтэй хүн Ким Жөн Намыг хортой зүүгээр хатган хөнөөсөн билээ. Энэ хэргийн ард Умард Солонгос бий гэж Сөүл үзэж байгаа юм.
Түүний цогцсыг шилжүүлэн өгөхөөс өмнө ДНК-гийн шинжилгээ өгөхийг ар гэрийнхнээс нь Малайзын холбогдох албаны хүмүүс шаардаж байгаа учраас Хан Сол Куала-Лумпурт ирсэн байж магадгүй.
2000-аад оны эхэн үед Ким Чен Нам эцэг Ким Чен Иртэй таарахаа больсны дараа Хан Сол хүү гэр бүлийнхэнтэйгээ Макао руу нүүж, тэнд амьдрах болжээ.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг