Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/27 тоот удирдамжийн хүрээнд СБД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ази маркет, Хятад хүнс, Дорно дахины хүнс, Бээжин супермаркет зэрэг хоол амтлагчийн худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллгаанд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар доорх нэрийн хугацаа дууссан бүтээгдэхүүнийг худалдаалж байснаас гадна Хятад, Солонгос, Япон улсуудаас импортлосон амтлагчид хаяг шошгын мэдээллийг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хангах тухай” хуулийн 12-р зүйлд зааснаар Монгол хэл дээр болгож нэмэлт шошгыг наагаагүй, бүтээгдэхүүний хайрцаг лааз гэмтэж, хонхойсон, цаасан хайрцаг, гялгар уут хагарч задарсан, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөлтийг хийж хэвшээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ.
Хяналт шалгалтын явцад зөрчил бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар зогсоолоо.
Иймд ИРГЭД хүнсний бараа бүтээгдэхүүнээ худалдан авахдаа зориулалтын худалдааны газруудаас хаяг шошгын мэдээлэл гүйцэд бичигдсэн, сав баглаа боодол урагдаж цоороогүй, хэрэглэх хугацаа дуусаагүй, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг зориулалтын хөлдөөгч, хөргүүрт хадгалж худалдаалж байгаа бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэхийг анхааруулж байна.