Жүжигчин Г.Золбоотыг МУГЖ цол тэмдгээр шагналаа

XVII жарны Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагнал гардуулах ёслол өнөөдөр морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Гомбын Золбоотыг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагналаа.

Түүнийг урлагт зүтгэсэн нэр их хөдөлмөрийг үнэлэн  Монгол улсын гавьъяат цол тэмдэгээр шагнагдахыг  олон хүн хүссэний  эцэст    Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр МУГЖ цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.  Жүжигчин Гомбын Золбоот анхны  уран бүтээл зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Бүлээн нурам”МУСК тоглосноос хойш урлагт хорь жил урлагт зүтгэжээ.

Түүний тоглосон дэлгэцийн уран бүтээлүүдийг дурдвал: “Дусал нулимс юу гэж хэлсэн бол”, “Үхэж үл болно” “Чингис хаан”, “Уулын хөх сүүдэр”, “Тусгай салаа” Мойлхон”, “Аравт”, “Маш нууц”, “Ээж”,  “Аз жаргалын шок”, “Хуримын сюрприз” болон Долоон бурхан харвадаггүй зэрэг түүхэн уран бүтээлүүдэд гол ба туслах дүрүүдийг бүтээн ажилласан байдаг.

Г.Нараа


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …