????????????????????????????????????

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Эх орныхоо хөгжил цэцэглэлт үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, гавъяаныхаа амралтанд гарсан ахмад буурлууддаа Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс санаачлан дүүргээс сонгогдсон УИХ-н гишүүд болон Чингэлтэй дүүргийн ИТХ,  Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороотой хамтран “Алтан унжлагат”  гал тахиа жилийн сар шинийн баярыг угтан “Ахмадаа хүндэтгэе” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, гарын бэлэг гардууллаа.

“Ахмадаа хүндэтгэе” арга хэмжээг тус  дүүргийн 1-19 дүгээр хороодын 2300 гаруй ахмадуудыг хамруулан  энэ сарын 18-наас 24-ны хооронд зохион байгууллаа.

Хүндэтгэлийн үеэр УИХ-ын гишүүн Ө. Энхтүвшин,   М.Оюунчимэг нар хүрэлцэн ирж ахмадууддаа сар шинийн мэндийг дэвшүүлэн ирж буй “Алтан унжлагат” гал тахиа жилдээ өтгөс буурлаад маань энх тунх, идэр залуус нь од хиймортой, нялхас багачууд маань тэнүүн жаргалантай өнө мөнхөд оршихын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүллээ.

С.Уянга


Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …