Шинийн 15-ны дотор багтаж заслаа хийлгэвэл буян сая саяар арвидна

21b3f1dfb1ac52d46ee5f6afe36547fc.jpg

Зурхайн зурлагад буусан ном, заслаа шинийн 15-ны дотор багтаан уншуулж заслаа хийлгэх гэсэн сүсэгтнүүдийн цуваа тэр өдрүүдэд буян номын газар, хийд, сүм дуганд тасардаггүй. Эдгээр өдөр уншуулсан ном, үйлдсэн буян хэдэн зуун сая живагаар үрждэг учир хүмүүс тийн чухалчилж заслаа хийлгэдэг. Үржин дэлгэрэхийн учир нь 2500 жилийн өмнө Бурхан багш ертөнцийн үзэгдэл юмсыг бясалгаж, номоо номлож байх үед буюу хаврын тэргүүн бар сард буддын шашны нэгэн чухал үйл явдал болжээ.

Бурхан багш номоо бясалгаж суухад нь тэрсүүдийн зургаан багш түүн лүгээ очиж “Хүмүүс таныг хүндлээд байх юм, бид ч гэсэн эр зориг, эрдэм чадалтай. Тиймээс эр зориг, эрдэм чадлаа үзэлцэж хэн дийлснийхээ номд дагаар орьё. Дийлснээ хүндэтгэн ёсолж байя” гээд тэмцэлд дуудсан гэдэг. Ингээд бурхан багш тэдний саналыг хүлээн авч хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнээс эхлээд 15 хоногийн турш тэрсүүдийн багш нарыг номхотгож номдоо дагаар оруулсан байна.

Иймээс энэ өдрүүдэд үйлдсэн буян хэдэн зуун сая живаагаар үржигддэг аж. Тухайлбал, энэ үеэр нэг удаа уншсан ном сая саяар арвижих нигууртай учир ёр цээрээ ч гэсэн гаргачихвал бүтэн жилээ даадаг тул хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, буян үйлдэхээр шамддаг байна. Та ч гэсэн зурхайд буусан засал, номоо бурхан багшийн тэрсүүдийн багш нарыг номхотгосон өдрүүдэд уншуулж, жилээ даатгаарай. Таны үйлдсэн буян сая саяар үржих болтугай.

ТА ЭНЭ ЖИЛ АЛЬ СУДАЛД СУУСАН БЭ?

Таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргасан болно. Жишээ нь, та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

ГАЛ СУУДАЛ

  • ЭР: 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009, 2017
  • ЭМ: 1901 , 1909 , 1917 , 1925 , 1933 , 1941 , 1949 , 1957 , 1965 , 1973 , 1965 , 1973 , 1981, 1989, 1997, 2005, 2013

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний базар еэ мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд урд зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.

ШОРОО СУУДАЛ

  • ЭР: 1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016
  • ЭМ: 1902, 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2014

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Шороонд суусан бол энэ жил цог хийморийн зүгт “огторгуйн хар нохойн ам” таарч буй тул баруун хойшоо гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.

ТӨМӨР СУУДАЛ

  • ЭР: 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015
  • ЭМ: 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөрт хүрээд, тарнийг галд урьж, хойт, урд зүг рүү цацаж, баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. 

ОГТОРГУЙ СУУДАЛ

  • ЭР: 1902, 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2014
  • ЭМ: 1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч “Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөж, тарнийг модонд урьж, зүүн урд, зүүн зүг рүү цацаж, баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно. Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.

УС СУУДАЛ

  • ЭР: 1901, 1909 , 1917 , 1925 , 1933 , 1941 , 1949 , 1957 , 1965 , 1973 , 1981 , 1989 , 1997 , 2005 , 2013
  • ЭМ: 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009 , 2017

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Усанд суусан бол зүүн зүгт гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” тарнийг уншаад цас, гол дээгүүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна. Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.

УУЛ СУУДАЛ

  • ЭР: 1900, 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996, 2004 , 2012
  • ЭМ: 1898, 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Ууланд суусан бол “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн салхинд цаас хийсгээд зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.

Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

МОД СУУДАЛ

  • ЭР: 1899, 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011
  • ЭМ: 1899, 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад модонд хүрч, зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр, заслыг хийнэ.

Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

ХИЙ СУУДАЛ

  • ЭР: 1898, 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010
  • ЭМ: 1900, 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996 , 2004 , 2012

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч “Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи эд авах, ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв. Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

ХИЙ СУУДАЛ

  • ЭР: 1898, 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010
  • ЭМ: 1900, 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996 , 2004 , 2012

Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном: Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч “Ум базар падма мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос айлтгуулан суудлаа засна.

Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …