Шүүгч: “Би чамайг шоронд үхнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ

 

АНУ-д шүүгч ялын тогтоол уншиж байхдаа “Би чамайг шоронд үхнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн нь дуулиан тарьж байна. Шүүгч Макбейн шүүхийн танхимд хэрэгтэнд ял оноож байхдаа ийнхүү хэлсэн нь тус танхим дотор сууж байсан хүмүүсээс гадна 31 настай хэрэгтэн эмэгтэйг хүртэл маш ихээр цочирдуулжээ. Камиа Гамет хэмээх энэ эмэгтэй өдгөө 31 настай бөгөөд АНУ-ын Мичиган мужийн Жексон хотын оршин суугч аж. Түүнд шүүх бүрэлдэхүүн найз залуугаа хөнөөснийх нь төлөө өршөөл үзүүлэх боломжтойгоор бүх насаар нь хорих ял оноожээ. Тэгтэл ялын тогтоолыг уншиж таницуулж байсан ерөнхий шүүгч Жон Макбейн хэрэгтэн Камиа Гаметад хандаж “Би чамайг шоронд үхнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн нь олон нийтийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч байна. Хэдийгээр Камиа Гамет 2013 онд өөрийн найз залуугаа хутгалж хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн ч шүүгчийн энэ үйлдэлд олон нийт ихэд дургүйцэж байна.

 

Нинж


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …