Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан билээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр Баянзүрх дүүргийн тамгын газарт үймээн болсон юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ардчилсан намын удирдлагад уриалга хүргүүлжээ.
Тус уриалгад Би Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг хүлээн авахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн иргэддээ улс төрөөс ангид, зөвхөн хотын хөгжлийн төлөө бодит эрс шийдэмгий алхамуудыг авч хэрэгжүүлнэ хэмээн хэлж байсан. Иймд Монгол Улсын улс төрийн том хүчин болох Ардчилсан намын удирдлага Та бүхэн хий хоосон улс төржилт, зүй бус үйл ажиллагаагаа зогсоож, нийслэл хотынхоо хөгжил, дэвшлийн төлөө хамтдаа зүтгэхийг дахин уриалж байна.
УРИАЛГЫН БҮРЭН ЭХИЙГ ХҮРГЭЖ БАЙНА
Г.Нараа