БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд нь БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас (АҮХНХЭГ) зохион байгуулах СХТТШ-нд заавал тэнцсэн байх шаардлагатай. СХТТШ-нд тэнцсэн иргэд ажил хайгчаар БНСУ-ын Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх боломжтой.

Санаачлагч: БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам

Зохион байгуулагч: БНСУ-ын АҮХНХЭГ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хамтран ажиллах байгууллага: Аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд

1. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

Бүртгэл явагдах хугацаа:2017 оны 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд (3 дугаар сарын 8-нд бүх нийтийн амралтын өдөр бүртгэхгүй)

Бүртгэх цаг:08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)

Бүртгэх газар:Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд өөрийн биеэр бүртгүүлнэ.

Бүртгүүлэх боломжтой иргэдийн нас:1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд

Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:

  • Бүртгэлийн маягт
  • Бүртгэл явагдах газраас иргэдэд үнэгүй олгоно.
  • Бүртгэлийн маягтыг англи хэл дээр гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх;
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
  • Шалгалтын хураамж төлсөн баримт

– Шалгалтын хураамж: 24 ам.доллартой тэнцэх төгрөгөөр тушаана.

– Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авчирна. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбар авахгүй) Төлбөрийг зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 3 дугаар сарын 6, 7 ,9-ний өдрүүдэд төлнө.

– Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу 2017 оны 03 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгоно. Бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. (Жич: нөхөн бүртгэхгүй болно)

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

ЗӨВЛӨМЖ: 2017 онд БНСУ-ын АҮХНХЭГ нь СХТТШ-нд бүртгэх хүний тоо 8000, шалгаруулж тэнцүүлэх хүний тоог 1500-аар тогтоосон байна. Иймд иргэдийн тэнцэх оноо өндөр байхаар харагдаж байгаа учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтанд сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөж байна. (Нийт авах 200 онооноос хамгийн өндөр оноотой эхний 1500 иргэнийг тэнцүүлнэ)

  • Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1977 оны 3 дугаар сарын 7-ноос 1999 оны 3 дугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд;
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

Жич:Иргэдэд хүндрэл үүсгэхгүй тулд цагдаагийн тодорхойлолт болон бусад баримт шаардахгүй. Гэхдээ худал мэдүүлснээс үүсэн гарах зардал, хохирлыг иргэн өөрөө хариуцахыг анхаарна уу.

2. СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

СХТТШ авах өдөр, хугацаа:

  • СХТТШ өгөх өдөр, цагийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ХХҮЕГ-ын http://hudulmur-halamj.gov.mn/ болон БНСУ-ын АҮХНХЭГ-ын http://www.monkor.net цахим хуудсуудаар зарлан мэдээлнэ.
  • СХТТШ-ыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын EPS-TOPIK-ын компьютер тестийн өрөөнд авна.
  • Шалгалт өгөх иргэд нэрсийн жагсаалтаас шалгалтын хуваариа харж тогтсон хуваарьт цагтаа хоцролгүй ирнэ үү. Хоцорсон иргэдийг шалгалтанд оруулахгүй.

Шалгалтанд ороход анхаарах зүйлс:

  • Хурууны хээ уншигч ашиглах учир хүний оронд орох боломжгүй, хүний оронд шалгалт өгөх, хуурамч бичиг баримт ашиглахыг хориглоно;
  • Шалгалтанд гар утас, толь бичиг гэх мэт электрон хэрэгсэл авч орохыг хориглоно.
  • Дээрх зүйлсийг авч орсон, хуулах, хууран мэхлэх зэргээр зүй бус үйлдэл гаргавал шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлана.

Шалгалтанд ороход шаардагдах баримт бичиг

  • Иргэний үнэмлэх, /Иргэний үнэмлэхээ авчраагүй бүртгүүлэгчийг шалгалтанд оруулахгүй/
  • Шалгалтын тасалбар

Шалгалтын бүтэц:

/Сонсох болон унших шалгалтын хооронд завсарлага байхгүй, шууд үргэлжлэн явагдана/

Шалгалт авах, дүнг зарлах:

  • Шалгалтын дүнг ХХҮЕГ-ын http://hudulmur-halamj.gov.mn болон БНСУ-ын АҮХНХЭГ-ын http://www.monkor.net болон http://epstopik.hrdkorea.or.kr/ цахим хуудсуудаар зарлан мэдээлнэ.
  • Шалгалтын оноо шалгалтын дүн зарласнаас хойш 2 жил хүчинтэй байна.

3. УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ

СХТТШ-нд тэнцсэн иргэд сайн дураараа ур чадварын шалгалтанд хамрагдах боломжтой. Ур чадварын шалгалтын хуваарийг СХТТШ-ын дүнг зарласны дараа мэдээлнэ. Энэхүү шалгалтанд хамгийн өндөр оноог авбал ажил олгогчдод эхний ээлжинд санал болгодог давуу талтай.

БУСАД МЭДЭЭЛЭЛ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ

  • СХТТШ-нд тэнцэх нь БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх зөвхөн нэг шалгуур бөгөөд харин Солонгост ажиллах баталгаа болохгүйг анхаарна уу.
  • СХТТШ-ын хураамж 24 ам.доллар байна. Энэ хураамжаас илүү төлбөр хураамж шаардах ѐсгүй бөгөөд ийм тохиолдол гарсан тохиолдолд ХХҮЕГ-т хандана уу. Аливаа хувь хүн, байгууллагын “Шалгалтанд бүртгүүлж өгнө, шалгалтанд тэнцүүлж өгнө, ажилд зуучлана” гэсэн зарлалаар бусдыг залилан мэхлэх хэргүүд ихээр гарч байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Утас: 77121285

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …