Малайзийн цагдаагийн газраас тус улсад амь насаа алдсан Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой байж болзошгүй хэргээр саатуулагдаад байсан Хойд Солонгосын иргэн Ли Чон Чолийг суллажээ.
Ли Чон Чол нь химич мэргэжилтэй бөгөөд талийгаачийг амь насаа алдахад хүргэсэн химийн хортой бодисыг олж, амь насанд нь халдах халдлагыг биечлэн гүйцэтгэсэн Индонези болон Вьетнам улсын иргэн болох хоёр эмэгтэйд өгсөн хэрэгт сэжиглэгдэж байсан юм.
Гэвч хэргийг шалгаж байгаа Малайз улсын цагдаагийн газраас Хойд Солонгос улсын иргэн Ли Чон Чолийг уг хэрэгт холбоотойг нотлох баримт хангалттай байхгүй учраас түүнийг суллаж эх оронд нь буцаахаар нутгаасаа албадан гаргах шийдвэр гаргасан байна.
Тиймээс түүнийг цагдаагийн газрын түр саатуулах байрнаас гаргаж, Малайз улсын цагаачлалын албанд хүлээлгэж өгч, цагаачлалын албаныхан нутгаасаа албадан гаргажээ.