Малайз Улс Хойд Солонгосын Элчин сайдыг нутгаасаа хөөлөө

Хойд Солонгосоос Куала-Лумпурт суугаа Бүрэн эрхт Элчин сайд Кан Чолыг Малайзын Гадаад хэргийн яамнаас хөөх шийдвэр гаргалаа. Энэ талаар Малайзын Гадаад хэргийн яамнаас “Кан Чолыг 48 цагийн дотор ирэх даваа гаригийн оройн 06:00 цаг гэхэд манай улсаас гарсан байх ёстой” хэмээн мэдэгджээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Намын эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайзад нас барсантай холбоотойгоор хоёр улсын хооронд үл ойлголцол үүсээд байгаа бөгөөд Малайзын тал үүнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.

Малайзын Гадаад хэргийн яам дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу Хойд Солонгосын Элчин сайд Кан Чолыг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” хэмээн үзэж хөөсөн байна. Дашрамд дурдахад, Ким Чен Намын амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа Малайзийн эрх баригчдыг Хойд Солонгосын Элчин сайд Кан Чол шүүмжилж, буруутгасан бөгөөд Малайзын тал Кан Чолыг хэлсэн үгэндээ уучлал гуйхыг шаардсан ч тэрбээр уучлал гуйгаагүй учраас ийнхүү хөөсөн байна.

 

Нинж

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …