Монголын иргэн Германд хоёр эмэгтэйг хөнөөжээ

ЛАЙПЦИГ./Bild.de/. Д гэдэг монгол залуу Mариа.Д, Аня.Б гэдэг хоёр эмэгтэйн амийг хөнөөсөн  хэрэг Германы Лайпциг хотод гарчээ.
Иргэн Д нь бас нэгэн монгол залуугийн хамт хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байгаа аж. Тэд 2 эмэгтэйтэй бааранд танилцсан бөгөөд Монголын иргэн Д эхнэр хүүхэдтэй нэгэн байжээ.
38 настай тэрбээр Монголын нийслэл Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 13 жилийн өмнөөс ХБНГУ-д амьдарч байгаа аж.
Тэрбээр 2013 онд Лайпциг хотод мужааны чиглэлээр суралцаж төгсөөд Германы Саксон мужийн нэгэн жижиг хотод эхнэр хүүхдийн хамт суурьшин амьдрах болжээ.
Лайпциг хотод тэрбээр гар урлалын цагийн ажил хийдэг, тун завгүй нэгэн байжээ.
“55” баарны эзэн Али Мансури ярихдаа “Тэрбээр өдөр бүр ажлын саарал хувцас өмсч явдаг. Өдөрт 5-6 аяга шар айраг уугаад төлбөрөө тэр даруйд нь хийгээд явдаг байсан” гэж ярьжээ.
Хэрэг гарсан орон сууцны байшинд мөрдөн шинжээчид ажиллаж байна.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …