Б.Гарамгайбаатарыг баярлуулан гомдоож, Н.Батбаярыг “тэв тэнгэрт нь даатгав”

УИХ-ын гишүүн асан, УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаяр нарыг өнгөрөгч хоёрдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас дуудаж байцааж, улмаар тэр дор нь баривчилж хорьсон билээ.

АТГ-аас тэднийг бондын хөрөнгөнөөс Хөгжлийн банкаар дамжуулан их хэмжээний мөнгө завшсан гэх хэрэгт сэжиглэн хорьсон бөгөөд өнөөдөр Б.Гарамгайбаатарыг батлан даалтаар сулласан байна. Эрүүгийн хуулиар Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг сэжигтнээр тооцон цагдан хорих хугацаа дуусч байгаатай холбогдуулан тэдний өмгөөлөгч нар үйлчлүүлэгчдээ батлан даалтад гаргуулж, гадуур байцаалгах хүсэлтэй байгаагаа прокурорын ерөнхий газар болон нийслэлийн прокурорын газарт гаргасан юм. Улмаар өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, Б.Гарамгайбаатарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ. Гэхдээ АТГ-аас Б.Гарамгайбаатарыг үргэлжлүүлэн хорих саналаа прокурорт хүргүүлсэн бөгөөд прокуророос Б.Гарамгайбаатарыг яллагдагчаар татжээ.

Ингэснээр Б.Гарамгайбаатарын нөхцөл байдал улам хүндэрч байна. Мөн Б.Гарамгайбаатарыг дахин хорьж магадгүй болоод байна. Ямартай ч, бие тааруу гэх эрүүл мэндийн шалтгаанаар суллагдаад буй Б.Гарамгайбаатар УИХ-ын гишүүний албан тушаал хашиж байхдаа Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Мөн энэ хэрэгт Б.Гарамгайбаатарын хүү “Монроуд” компанийн захирал Г.Тэнгис болон тус компанийн нягтлан бодогч Б.Гарамгайбаатарын төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг шалгаж байгаа юм. Тэгвэл түүнтэй хамт нэг өдөр хоригдсон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг батлан даалтад гаргаагүй бөгөөд түүний хэрэг хэрхэх нь тодорхойгүй байна.

Төгс

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …