Нийслэлийн сурагчид энэ сарын 30-наас амарна

 

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас нийслэл хот дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг энэ сарын 30-наас эхлэн амраахаар болжээ.

Тиймээс нийслэлийн ЕБС-ийн  III улирлын амралт энэ сарын 30-наас эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд долоо хоног амрах юм байна.

Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ыг хүртэл  хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй.

 


Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …