Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах шийдвэр өчигдөр гаргасан.
Ингэснээр Ерөнхийлөгч Пак Гын Хе нь өчигдрөөс эхлэн албан тушаалаа хаших эрх хаагдаж, тэрээр хугацаанаасаа нэг жил гаруйн өмнө огцров.
Тус улс нь Ерөнхийлөгчийн албан тушаалыг нэг хүн нэг удаа удаа таван жил хаших хуультай ба дараагийн Ерөнхийлөгчид албан тушаалаа хүлээлгэж өгсөнөөр бүрэн эрхийн хугацаа нь дуусдаг.
Гэвч Ерөнхийлөгч Пак Гын Хегийн хувьд гэмт хэрэгт холбогдсон хэргээр хугацаанаасаа өмнө огцорч байгаа тул түүнд оногдох байсан олон тооны төрийн хангамжийн дийлэнх нь цуцлагдах юм байна.
Тухайлбал экс Ерөнхийлөгчид оногдох байсан сар бүрийн 12 сая вон буюу Монгол төгрөгөөр 26 сая төгрөгийн тэтгэмж, орон тооны гурван туслах, тэдгээрийн цалин хөлс, ажиллах оффис, хувийн машин ба жолооч зэрэг хангамжууд бүгд олгогдохгүй ажээ. Харин төрийн хамгаалалтад арван жил байх хугацааг таван жилээр тооцож, энэхүү хамгаалалтын зардлыг улс гаргах аж.