-Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г сэжигтнээр татаж, албадан байцаалт авахаар болжээ-
Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч байсан Пак Гын Хе огцорсонтой холбогдуулан түүний авилгалын хэргийг үргэлжлүүлэн шалгах ажил эхлэхээр болжээ.
Энэ тухай хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах албанаас “Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе-г энэ долоо хоногийн сүүлээр сэжигтнээр татаж, албадан байцаалт авна” гэж мэдэгдсэн байна.
Мөрдөн байцаах тусгай алба нь түүний авилгалын хэрэгтэй холбоотой 100-н мянган хуудас бүхий хавтаст хэргийг хүлээлгэж өгсөн байгаа ба одоо зөвхөн сэжигтэн Пак Гын Хе-г-ээс мэдүүлэг авах л дутуу байгаа юм байна.
Харин Экс Ерөнхийлөгч Пак Гын Хе хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Цаг хугацаа шаардах хэдий ч хэзээ нэгэн цагт үнэн ялах болно” гэж хэлүүлсэн ажээ.
Тэрээр өнгөрсөн Баасан гаригт түүнийг огцруулах шийдвэр гаргасан тус улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн тухай ямар нэгэн албан хариу мэдэгдэл гаргаагүй байгаа юм байна.