Элэгний В,С вирусийн хурдавчилсан шинжилгээг Нийслэлийн есөн дүүрэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Харьяа өрх, сумын эмнэлгүүдэд очиж хийлгэх боломжтой болсон билээ.
Харин дээрх газруудад шинжилгээ хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын дэвтэрээ бөглүүлсэн байх, иргэний үнэмлэх, ЭМД-ын дэвтэргүй иргэд, ажилд орох, гадаад явах, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд өөрсдийн хүсэлтээр шинжилгээ хийлгэж байгаа тохиолдолд тарифын дагуу төлбөр төлнө гэж заасан байдаг.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах “Энх Сүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Г.Энхтуяагаас тодруулахад: Манай өрхийн эмнэлэг элэгний В,С вирусийн хурдавчилсан шинжилгээг өнгөрсөн жилийн 10-р дугаараас эхэлж хийж эхэлж байгаа, одоогийн байдлаар манай эмнэлэгт 70 гаруй хүн хурдавчилсан шинжилгээнд хамрагдсан байна. Мөн түүнчлэн элэгний B.C вирусийн шинжилгээг 6000 төгрөгөөр хийж байгаа. В вирусийн шинжилгээ 3000, С вирусийн шинжилгээ 3000 төгрөгөөр тус тус хийж байна. Улсын эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийж байгаа юм.
Хурдавчилсан шинжилгээр элэгний В, С вирусний хариугаар эерэг гэж гарвал вирус тоолуулах шинжилгээнд сертификаттай 20 лабораторид хийлгэнэ. Харин хурдавчилсан шинжилгээгээр вирус илрээгүй бол вакцинд хамрагдах ёстой гэж хэллээ.
Г.Нараа