Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зургадугаар сараас өмнө ОХУ-д айлчилна

 
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны эхний хагаст ОХУ-д айлчилна гэж Москва дахь Монголын Элчин сайд Б.Дэлгэрмаа өнгөрөгч даваа гаригт “ТАСС” агентлагт ярьжээ.
Элчин сайд Б.Дэлгэрмаа цааш нь “2016 онд Улаанбаатарт болсон Засгийн газар хоорондын комиссын уулзалтан дээр бид зөвхөн худалдаа, эдийн засгийн салбар гэлтгүй бүх салбарт хамтран ажиллах талаар тохиролцсон. Энэ хүрээнд бид ойрын жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Тиймээс манай Элчин сайдын яам ОХУ-ын яам, агентлагуудтай хамтарч ажиллаж байна” гэжээ. Ямартай ч, Монгол Улс ОХУ-тай ойрын жилүүдэд төмөр замын тээвэр, төмөр замын тээврийн онцгой албан татвар, усан цахилгаан станц болон хилийн бүсийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг нэлээд хэдэн чухал асуудлаар илүү ойртож хамтран ажиллахаар болжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев 2016 оны долдугаар сард манай оронд айлчилсан бөгөөд хариу айлчлалыг 2017 онд Москвад хийхээр талууд тохиролцсон бөгөөд энэхүү тохиролцооны үндсэн дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д айлчлах гэж байгаа аж. Сонирхуулахад, Ж.Эрдэнэбатын айлчлалын үеэр оросууд Байгаль нуурын асуудлыг хөндөх нь тодорхой байгааг эх сурвалжууд өгүүлж байна.

 

Нинж

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …