Монгол цэргүүд хоёр настай Судан хүүг аварчээ

цэрэг.jpg

Цэргийн баяр ойртож буй эдгээр өдрүүдэд Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол цэргүүд гавьяа байгуулжээ.

Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальоны алба хаагч, ахлагч Т.Буянзул, дэд ахлагч О.Цэнд-Аюуш нар аюултай бүсээс хоёр настай хүүхэд илрүүлжээ.

Тэд дүрвэгсдийн хуарангаас явсан хүүхдийг ийнхүү олж,  шуурхай арга хэмжээ авснаар бага насны хүүхдийг болзошгүй эрсдлээс аварч чаджээ. Шөнийн 00:00 цагийн үед харуулын хяналтын секторт орон нутгийн гурван иргэн орж ирсэн ба бага насны хүүхэд хайж байгаа нь тодорхой болмогц НҮБ-ын цэргийн цагдаад мэдэгдэж, хүүхдийг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэн өгчээ.

НҮБ-ын цагдаагийн алба болон ДДХ-ын аюулгүй байдлыг сайн дураараа хангадаг “Community Watch Group”-ээс бага насны хүүхдийг гарч болзошгүй эрсдлээс цаг алдалгүй аварсан Монголын дайчдад талархал илэрхийлсэн байна. Дашрамд дурдахад, хүүхдийн нэрийг Ниа Гаак гэдэг юм байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …