Оюунлаг сурагч хөтөлбөр гэж юу вэ?
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа биднийг хэн бэ гэдгийг илтгэх хамгийн том нэрийн хуудас бол боловсрол юм. Өнөө цагт иргэдийн амьжиргааны төвшин амьдралын баталгаа бүхий л зүйл боловсролтой шууд хамааралтай нийгэмд та бид амьдарч байна.
Бидний нас хүйс шашин шүтлэг хамааралгүй нэгтгэж чаддаг нэг зүйл байдаг. Энэ бол англи хэл. Хэл сурахын давуу талыг уншигч та ойлгож байгаа биз ээ. Тэгэхээр нэг асуудал урган гарч ирж байна. Хүн бүр англи хэлийг тэгш хүртээмжтэйгээр эзэмшиж чадаж байна уу?
Харин энэ асуултад тус болохуйц нэгэн хариулт байна. БСШУЯ, MNBC компани хамтран хэрэгжүүлж буй “Оюунлаг сурагч” хөтөлбөр өнөөгийн бидэнд тулгамдсан асуудлыг хөнгөвчилж англи хэлийг дэргэдээсээ илүү хялбар үр дүнтэй аргаар суралцах үүд хаалгыг нээж өгөөд байна. Юуны түрүүнд хөтөлбөрийн маань нэрээс та бүхэн анзаарсан болов уу. Эх орны маань ирээдүй болсон үр хойчдоо дэлхийн боловсролыг дэргэдээс нь эзэмшүүлэхийн тулд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Яагаад энэ хөтөлбөрийг ЕБ-ын сурагчдаас эхлүүлж байгаа юм бэ гэж та бодож магадгүй. Өмнө дурдсанчлан англи хэл сурах эрмэлзэлтэй ч эдийн засгийн бэрхшээлтэй айл өрхийн сурагчдад, англи хэлийг бодитой төвшинд сурах талаас нь энэхүү хөтөлбөрийн гол зорилго оршино.
Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хэрхэн мэдлэгээ дээшлүүлэх вэ?
Уг хөтөлбөрийн хүрээнд сурагчид “English club Tv” сувгийг англи хэлний хичээлийн цагт үзэж судлах юм. Тус суваг нь дараах давуу талуудтай.
English Tv Club суваг нь дэлхийн 73, орны 160 сая гаруй үзэгчтэй бөгөөд олон улсын хэл зүйч, шинжээчдийн бүтээсэн хөгжилтэй, танин мэдэхүй ач холбогдолтой, хэл сурах онол практикт суурилсан онцлогтой юм. Мөн Монгол хүүхдийн сэтгэхүй, сурах арга барилд тохируулсан контентуудыг бэлтгэн хүргэдэг аж. Түүнчлэн тус суваг нь 24 цагийн туршид гардаг төдийгүй өдөр бүр 35 сая хүн хүлээн авч үздэг дэлхийн хэмжээний боловсролын контент суваг юм.
Сурагчид хөтөлбөрийг хэрхэн хүлээн авч байна вэ?
“Оюунлаг сурагч” хөтөлбөр нийслэлийн ЕБ-ын гуравдугаар сургуулиас эхлэн амжилттай хэрэгжсэн . Хөтөлбөрийн хүрээнд өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 113-р сургуульд танилцуулах өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр “English club tv” сувгийн хүлээн авч үзэх бүтэн жилийн эрх болон дагалдах тоног төхөөрөмжийн хамт гардуулсан юм. Ийнхүү “Оюунлаг сурагч” хөтөлбөр цар хүрээгээ тэлсээр гурав дах удаагийн танилцуулах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Багш сурагчдын зүгээс талархалтайгаар хүлээн авлаа.