Хятадын төрийн зөвлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 3-р сарын 25-нд Седнейд Австралийн ерөнхий сайд Тернбаллын хамт Австрали хөл бөмбөгийн тэмцээн үзэж сонирхов.
150 гаруй жилийн түүхтэй Австрали хөл бөмбөг өөрийн онцлогоороо алдартай бөгөөд Австралчуудын хамгийн дуртай спортын нэг юм. Хоёр орны ерөнхий сайд тамирчидтай уулзаж, дасгал сургууль хийж буй байдалтай нь танилцав. Ли Кэчян Хятад улсын тамирчин Австралийн багт хөл бөмбөг тоглож буй сураг сонсоод Хятадын тамирчныг эргэж, түүний амьдрал, сургалтын талаар асууж лавлан, хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж буйг сайшаав.
Ли Кэчян: “Соёл иргэншил олон төрөл байдгаараа улам бүр өөрийн өнгө төрхтэй болдог. Тэд бүгдийг Хятад улсад очиж Австрали хөл бөмбөгийн гоо сайхныг мэдрүүлэн, спортын салбарын боловсон хүчин солилцож, хамтран ажиллаж, Хятад, Австралийн найрамдлын олон гүүр байгуулахыг хүсэж байна” гэжээ.
ХОУР