Дяоюйдао арал Хятадын нутаг дэвсгэр гэдгийг Япон өөрчилж чадахгүй

Японы ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг Японы “эх нутаг” хэмээн бичсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 27-ны өдөр хэвлэлийн бага хурал хийн хэлэхдээ “Японы тал юу хэлж яаж баширласан ч Дяоюйдао арал бол Хятадын нутаг дэвсгэр гэдгийг өөрчилж чадахгүй” гэжээ.

Японы Соёлын Яамнаас сүүлийн үед хянан тохиолдуулж гаргасан ахлах сургуулийн сурах бичигт Дяоюйдао арлыг олон удаа Японы “эх нутаг” хэмээн бичсэн байна.

Хуа Чүнь-ин хэлэхдээ “Дяоюйдао арал болон түүний эргэн тойрны арлууд бол эртнээсээ Хятадын нутаг дэвсгэр юм. Хятад улс нутаг дэвсгэрээ туйлбартай хамгаална. Түүх болон бодит байдлыг хүндэтгэн, өсвөр залуу үеийнхнээ зөв хүмүүжилтэй болгож, дуулиан маргаан үүсгэхээ болихыг Японы талаас шаардаж байна” гэж хэлжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …