Завхан аймгийн Идэр суманд өчигдөр орой олныг цочроосон нэгэн аймшигт хэрэг гарлаа. Идэр сумын Засаг даргын Тамгын газрын шинэ дарга нь тус газарт 20 гаруй жил нягтлангаар тогтвортой ажилласан эмэгтэйг хууль бусаар ажлаас нь халсны улмаас дээр хэрэг гарчээ. Нягтлан эмэгтэй Тамгын газрын даргын энэ үйлдлийг эсэргүүцэж, улмаар өөр дээрээ бензин асган шатааж амиа алджээ. Тэгвэл Идэр суманд нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байсан хохирогч эмэгтэйг ажлаас нь халсан Тамгын газрын шинээр томилогдсон очсон дарга талийгаач эмэгтэйн ажлын байранд өөрийнхөө ахыг авсан байна. Энэ явдалд талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаагаа хэлсэн бөгөөд талийгаач эмэгтэй амиа алдахаасаа өмнө өөрийгөө хууль бусаар ажлаасаа халагдсан гэдгээ олон нийтэд зарлаж, дараа нь өөр дээрээ бензин асгаж гал асаасан байна.
Төгс