Өмнөд Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг баривчлах зөвшөөрөл олгохыг хүссэн прокуроруудын хүсэлтийг шүүх хүлээж авснаар түүнийг баривчилжээ.
Сөүл хотын Төв дүүргийн шүүх Пак Гын Хэг өчигдөр найман цагийн турш байцаасан юм.
Ингээд баасан гарагийн үүр цайхын өмнөхөн түүнийг баривчлах шийдвэрийг шүүгчид гаргажээ.
Прокурорууд түүнийг эрүүгийн хуулийн 13 зүйл ангиар яллаж байгаа аж.
Пак Гын Хэ нь Өмнөд Солонгосын түүхэнд баривчлагдсан гурав дахь Ерөнхийлөгч асан юм.
Пакийг баривчилж, өнөө өглөө үүрийн 4:00 цагт прокурорын газрын машинаар Сөүл хотын захад орших цагдан хорих төвд хүргэжээ. Сөүл хотын Сочү дүүрэг дэх энэхүү цагдаагийн түр хорих байранд экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ 4 сарын 19-нийг хүртэл хоригдох бөгөөд энэ хугацаанд түүнээс байцаалт авч, улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх аж.